Шууд Chart

Саналын хуудсыг хэвлүүлж эхэллээ

2016-06-14 10:40:07

Саналын хуудсыг хэвлүүлэх ажил өнөөдөр эхэлж байна. Түүнийг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах ажлыг Сонгуулийн ерөнхий хорооноос байгуулсан Ажлын хэсэг эрхлэн зохион байгуулж байгаа билээ.

Саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загвар, захиалсан тоо, чанар, шаардлагын дагуу хэвлэж буй эсэхэд Ажлын хэсэг хяналт тавих бөгөөд саналын хуудасны эх бэлтгэл, хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцад хэвлэх үйлдвэрийн ажилчдаас гадна Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид ажиглах юм.

Тэд саналын хуудас хэвлэх  “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаа түүний дотор  хэвлэх техник, технологитой танилцасны дараа саналын хуудасны эх бэлтгэх ажлын явцыг ажиглав. Нийт 595 төрлийн хоёр сая орчим саналын хуудас хэвлэх ажиллагаа цагдаагийн байгууллагын хамгаалалт, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллагын хяналт доор явагдана.

Саналын хуудсыг санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлсэн байхаар тооцож хэвлүүлж байна.

Нийтэлсэн: Сонгууль 2016

Саналын хуудсыг хэвлүүлж эхэллээ  
Үзсэн: 1189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй