Шууд Chart

Чөлөөт бөхийн бүсгүйчүүд Польш Улсад хүч үзнэ

2016-06-14 10:54:43

Польш Улсын Спала хотод энэ сарын 17-18-нд эмэгтэй чөлөөт бөхийн ХХ дахь удаагийн “Poland Open” олон улсын тэмцээн болно. Үүнд манай улсаас 58 кг-ын жинд “Алдар” спорт хороо, үндэсний шигшээ баг, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, “Хилчин” спорт хороо, МҮИС-ийн тамирчин ОУХМ Э.Гантуяа, “Алдар” спорт хороо, ШУТИС, үндэсний шигшээ багийн тамирчин П.Орхон, ҮБТДС, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Шоовдор, 63 кг-д “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ баг, гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-ын жинд “Хүч” спорт хороо, “Алтай констракш” компани, үндэсний шигшээ багийн тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ, “Хилчин” спорт хорооны тамирчин Ш.Түмэнцэцэг нар барилдана. 

Дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч М.Саранцацралт нар оролцохоор болжээ.

Тэмцээний эхний өдөр 48, 55, 60, 69, хоёр дахь өдөр 53, 58, 63, 75 кг-ын жингийн барилдаан болно.

Итали улсын Сасари хотод болсон олон улсын уламжлалт “Memorial Matteo Pellicone” тэмцээнд оролцсон манай бөхчүүд тэндээ олон улсын хамтарсан бэлтгэлд оролцоод, Польш Улсад ирж, тус улсын эмэгтэй үндэсний шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байна. Сонирхуулахад өнгөрсөн жилийн тэмцээнээс О.Насанбурмаа, Б.Шоовдор нар алтан медаль хүртэж байсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн бүсгүйчүүд Польш Улсад хүч үзнэ  
Үзсэн: 887 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй