
Зүүн Азийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцохоор Монголын шигшээ багийн тамирчид бэлтгэлээ базаасаар байна. Тиймээс амралтын өдрүүдэд болдог “Хүрхрээ Үндэсний дээд лиг”-ийн долоо, наймдугаар тойргийн тоглолтуудыг хойшлуулжээ.
Мөн шигшээ багийн тамирчид Гуам Улсыг зорихоос өмнө легионер тамирчидтай хоёр удаа нөхөрсөг тоглолтыг хийхээр болсон байна. Энэхүү тоглолт энэ сарын 18-25-ны өдрүүдэд МХБХ-ны талбайд болно.
Гуам Улсад зохиогдох Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд манай шигшээ баг БНХАУ-ын Тайвань, Макао, Хойд Марианы багтай өрсөлдөнө. Манай баг тамирчид зургаадугаар сарын 27-д Гуам Улсыг зорино.
ХУВААРЬ:
- VI.30 - Монгол - Макао
- VII.02 - Монгол -БНХАУ-ын Тайвань
- VII.04 - Монгол -Хойд Марианы багууд тус тус тоглоно.
Манай хөл бөмбөгчид энэ сарын 27-д Гуам Улсыг зорино | ||
Үзсэн: 786 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.