Шууд Chart

Зарим автомат тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоожээ

2016-06-14 15:04:09

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар  хэлтсээс “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээг  зохион байгуулжээ. Тус арга хэмжээны зорилго нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, болон “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын  хэрэгжилтийг хангахад оршиж байгаа аж.

Арга хэмжээний үеэр тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  цахим  35 болон  7 автомат тоглоомын газруудад хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан  4 автомат тоглоомын газар, 10 цахим тоглоомын газарт зохих хуулийн дагуу  арга хэмжээ авсан аж. мөн удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлжээ. Түүнчлэн 7 автомат тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоожээ.


Зарим автомат тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоожээ  
Үзсэн: 1155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй