Шууд Chart

ӨНӨӨДӨР: “PLAYTIME- 2016” хөгжмийн наадмын талаар мэдээлэл хийнэ

2016-06-15 07:00:40

Corporate Hotel-3

09.00 цагт: “Нэг эрүүл мэнд” олон улсын эрдэм шинжилгээний V симпозиум болно. Тус хуралд малаас хүнд халддаг зоонозын өвчин, орчны эрүүл мэнд, хүнсний эрүүл мэндийн чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалтын болон практик үйл ажиллагаа явуулж буй эрдэмтэн судлаачид болон олон улсын эрдэмтдийн төлөөлөл нийлсэн нийт 140 гаруй эрдэмтэн судлаачид оролцоно. Утас: 88023923, 99124735


Хангарди ордон

10.00 цагт: Налайх дүүрэгт эмчилгээ, оношилгооны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий эрүүл мэндийн жишиг төвийг барих төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол VIP Танхимд болно. Утас: 887871218, 325044

11.00 цагт: “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр НЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас: 88781218, 88102201


Чингисийн талбай

11.40 цагт: "Хөгжлийн банк - Чингис бонд экспо" арга хэмжээ болно. Арга хэмжээг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлэх бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нар авто зам, гудамж, цахилгаан станц, шинэ төмөр зам зэрэг бондын хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төслүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. Утас: 86565055


Шинжлэх Ухааны академ

11.00 цагт: Монгол Улсын Засгийн Газраас 2016 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 270 дугаар тогтоолоор БЗД-ийн 13-р хороонд байрлах Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг тус дүүргийн Прокурорын газарт шилжүүлэхээр шийдвэрлэснийг эсэргүүцэж “Шинжлэх ухаанаа аваръя” түр хороо байгуулагдан хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас 99045949


Стратегийн судалгааны хүрээлэн

15.00 цагт: Стратегийн судалгааны хүрээлэнгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Зүүн Хойд Азийн аюулгүй байлын асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" санаачилгын хүрээнд зохион байгуулах "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал болно. Утас: 11 328188

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: “PLAYTIME- 2016” хөгжмийн наадмын талаар мэдээлэл хийнэ  
Үзсэн: 1793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй