Шууд Chart

Нийслэлд хаягласан албан бичгүүдийг нэг цэгт хүлээн авдаг болно

2016-06-15 09:03:30

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад хандсан баримт бичгүүдийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэлтэд нэгдсэн хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх зорилгоор энэхүү журмыг Нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргаа удирдлагын хэлтэс боловсруулжээ. Энэхүү журам нь нийслэлийн нутгийн захиргааны албан тушаалтанд хандсан албан бичгийг бүртгэх, шилжүүлэх шийдвэрлэх, үнэлэх хянах үйл ажиллагааг зохицуулах, нээлттэй, шуурхай, ил тод байдлыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн тэд үзэж байгаа юм.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ирж байгаа албан бичгийг хяналтын нэг тогтолцоонд шилжүүлснээр ажлын уялдаа холбоо, бүтээмж, үр дүн, гүйцэтгэл эрс сайжирна. Бүх албан хаагчид нэгдсэн нэг систем ашиглан албан бичигт хариу өгөх тайлбар хийх боломжтой болж, нэгдсэн бүртгэл дээр хянагдах юм.
 
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Журам батлах тухай” А/477 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандсан албан бичгийг хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, шийдвэрлүүлэх, үнэлэх, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагааг зохицуулах, хурдан, тэгш, нээлттэй зарчмаар ажиллах зорилгоор хэрэгжүүлэх “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандсан албан бичгийг шийдвэрлэх журам”-ыг хавсралтаар баталлаа. 

Холбогдох журам, програм хангамжийн хэрэглээг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нийт албан хаагчдад сурталчлан таниулах, мөрдүүлэх, нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд үүрэг болгов.

Энэхүү журам  гарсантай холбогдуулан www.smartcity.mn програмд нэмэлт өөрчлөлт оруулах, хөгжүүлэх, мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулахад шаардлагатай төсвийг жил бүрийн төсөвт тусгуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтэст, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд даалгалаа.
Нийтэлсэн: Web admin

Нийслэлд хаягласан албан бичгүүдийг нэг цэгт хүлээн авдаг болно  
Үзсэн: 1879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй