Шууд Chart

ОБЕГ-ын хойд бүсийн албан хаагчдын сургалт үргэлжилж байна

2016-06-15 09:18:47

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар зохион байгуулж байгаа Хойд бүсийн Онцгой байдлын газруудын дуудлага хүлээн авагч, жолооч, холбоочин нарын сургалт Орхон аймагт  үргэлжилж байна.

Сургалтад хойд бүсийн Орхон, Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл, Архангай зэрэг 7 аймгийн Онцгой байдлын газрын дуудлага хүлээн авагч, жолооч, холбоочин, зарлан мэдээлэл холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг нийт 78 офицер, ахлагч бүрэлдэхүүн хамрагдаж байгаа юм.

Сургалтын хөтөлбөрийн дагуу "Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын шинэчлэлт чиг үүрэг”, "Онцгой байдлын албаны холбоо, мэдээллийн системийн тухай", "Холбоо зохион байгуулалт" зэрэг сэдвүүдээр явагдаж буй тус сургалт өнөөдөр өндөрлөнө.

IMG_9086

IMG_9075

IMG_9063

Нийтэлсэн: Web admin

ОБЕГ-ын хойд бүсийн албан хаагчдын сургалт үргэлжилж байна  
Үзсэн: 1783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй