Шууд Chart

ОХУ-Словакын тоглолтын үеэр баар, цэнгээний газрууд ажиллахгүй

2016-06-15 12:31:46

Өнөөдөр Франц Улсад болох "Евро 2016" тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолт ОХУ болон Словакын шигшээ багуудын өрсөлдөөнөөр эхэлнэ. Үүнтэй холбогдуулан зохион байгуулагч улсын зүгээс Орос-Словакын шигшээ багуудын  тоглолт болох  Лилле орчмын баар, цэнгээний газруудыг ирэх пүрэв гарагийг дуустал хаажээ.

Өнгөрсөн бямба гарагт болсон "B" хэсгийн Англи-ОХУ-ын тоглолтын дараа хоёр багийн хөгжөөн дэмжигчдийн үүсгэсэн эмх замбараагүй байдлаас үүдэн энэхүү шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Францын Марселл хотод Оросын хөл бөмбөгийн шүтэн бишрэгчид Английн хөл бөмбөг сонирхогчид руу дайрч, зодоон үүсгэж, гурав хоногийн турш үймээн дэгдээсэн юм.

Энэ мэт эмх замбараагүй байдал дахин дэгдсэн нөхцөлд ОХУ, Английн багуудыг тэмцээнээс хасна гэдгээ Европын хөл бөмбөгийн холбоо албан ёсоор мэдэгдээд байна.

Нийтэлсэн: Web admin

ОХУ-Словакын тоглолтын үеэр баар, цэнгээний газрууд ажиллахгүй  
Үзсэн: 2238 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [27.123.214.xxx] 2016-06-15 16:15
Myy sain Angil gahainyydiig bolgoj ugsun gesen Orosyyd zuv bnaa

Бидэнтэй нэгдээрэй