Шууд Chart

Хил хязгааргүй хөлбөмбөг

2016-06-15 21:18:35

Энэ өдрүүдэд Франц улсад зохион байгуулагдаж байгаа Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах "Евро-2016" тэмцээнийг МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" суваг албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулан үзэгчдэд хүргэж байна.

Үүнтэй холбогдуулан уншигч та бүхэнд хөлбөмбөгийн тухай зарим мэдээллүүдээс товчхон сонирхуулж байна. 

- 1863 оны 12 дугаар сарын 8-нд Англи улсад анхны хөлбөмбөгийн Холбоо байгуулагдаж энэхүү наадаан цэнгээнийг албан ёсны дүрэм журамд оруулан төрөлжүүлэн хөгжүүлэх болсон нь хөлбөмбөгийн хөгжлийн түүхийн эхлэл гэж үздэг. 

- 1866 онд Лондон болон Шэйффэлд хотын багуудын хооронд анх удаа 90 минутын тоглдолт хийсэн нь өнөөг хүртэл мөрдөгдөж иржээ.

- 1872 онд Англид анхны олон улсын тэмцээн зохиогдсон гэх бөгөөд тэр нь Англи-Шотландийн багуудын хоорондох тэмцээн байв. Энэ үеэр тэмцээн үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчид багагүй үймээн самуун дэгдээсэн аж. Энэ мөн л хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн анхны "танхайрал" байсан гэж үздэг.

- 1879 онд болсон хөлбөмбөгийн багуудын шувтаргийн тоглолтод Лондонг хотын хамгийн шилдэг гэгдэх Этоны сургуулийн баг "Lancashire" мужийн "Дарвин" клубтэй тоглолт хийн, 2 удаа тэнцэж байж 3 дах удаагийнхаа тоглолтоор буулгаж авснаар хөлбөмбөгчдийг мэрэгжлийн түвшинд бэлтгэх эхлэл болсон гэж үздэг. 

- 1904 онд Олон Улсын хөлбөмбөгийн Холбоодын Холбоо буюу ФИФА нь Франц улсын нийслэл Парис хотод байгуулагдахад Франц, Белги, Дани, Голланд, Испани, Швед, Швицерланд зэрэг 7 орон гишүүнээр элссэн бол Герман улс мөн энэ өдөр элсэх хүсэлтэй буйгаа илэрхийлж байжээ.

1938 онд болсон ДАШТ

- Дэлхийн II дайны үе буюу XX зууны эхний хагаст Франко, Муссолини нарын фашист дарангуйлагчид хөлбөмбөгийг хөгжүүлэхэд ихэд анхааран сурталчилж, өөрийхээ эрх мэдлийг хүчирхэгжүүлэгч нэгэн төрлийн зэвсэг болгож байсан гэж судлаачид үздэг.

- Дэлхийн нийт хүн амын 60-аас илүү хувь нь  хөлбөмбөгийн тэмцээнүүдийг тогтмол үздэг гэх баримт бий.

- Дэлхийн хөл бөмбөгийн анхны аварга шалгаруулах тэмцээн 1930 онд Уругвай улсад зохиогдож байжээ.

- Монголчуудын хувьд хөлбөмбөг нь хамгийн их үзэгч, дэмжигчидтэй спортын төрөл мөн. Тэр ч бүү хэл дэлхийн сор болсон багуудад зориулсан шүлэг зохиож байсан нь саяхан. Тэдгээрээс 2014 онд Бразил  Улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан хөлбөмбөг сонирхогч нэгэн монгол залуугийн бичсэн шүлгийг сонирхуулж байна.

"Бразил 2014"

Хөлбөмбөгийн их баяр цэнгэл
Хосгүй их итгэл найдвар
Галзуу улаан фанатуудын
Гар өргөх давалгаа
Гайхалтай 90 минутыг бид харах нь тодорхой
Гандан буурашгүй багуудын цусгүй дайн
А группын фаворит Бразил
Алалцаж чадах бэрх Мексик
Хар тивийн төлөөлөл Камероон
Хэцүү даваа Хорват
Өнгөрсөн жилийн аварга Испани
Өшөөгөө авах зорилготой улбар шарууд
Муугүй баг Чили
Мятрашгүй баг Австрали
Амьдралын хэсгийн толгой Колумб
Айлгасан довтолгоотой Грекийн шигшээ
Дрогба тэргүүтэй Кот д'Ивоур
Дэлхийн аваргын байнгын оролцогч Япон
Үхлийн хэсгийн толгой Уругвай
Үрэгдэж болох Коста Рико
Залуухан бүрэлдэхүүнтэй Английн шигшээ
Зэвүүн дайралттай Итали
Басаж болохгүй Швейцарьчууд
Барахгүй баг байхгүй Экуадорчууд
Хэсгийн фаворит Франц
Хэцүүхэн байгаа Гондурас
Месси тэргүүтэй Аргентин
Мяралзан буй Босни
Муугүйхан Иран
Мятрашгүй Нигер
Боломж өндөр байгаа Герман
Бурханы хүүгээр толгойлуулсан Португал
Буурал тивийн Гана
Буцашгүй зоригт Америк
Залуу бүрэлдэхүүнтэй Бельги
Зурайж гарж ирж чададгүй Алжир
Ах нар болох Орос
Азын нэр төр БНСУ
Энэ бол Бразил 2014


  • Шүлгийг нүүр номын "Хөлбөмбөгийн тухай шүлэг зохиогч" хуудаснаас авав.
Нийтэлсэн: Web admin

Хил хязгааргүй хөлбөмбөг  
Үзсэн: 3940 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй