
Нийслэлийн хэмжээнд эхчүүд болон нярай хүүхдүүдэд үйлчлэх төрөх эмнэлгүүд хүрэлцээгүй байсан бөгөөд 2012-2015 онд нэгдүгээр төрөх, гуравдугаар төрөх эмнэлгүүдийг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлжээ. Гуравдугаар төрөх эмнэлэг буюу “Амгалан” амаржих газар нь 45 ортой жилдээ 6 мянган эх төрж, 10 мянган эх хэвтэн эмчлүүлдэг байсан байна.
Тус эмнэлэгийн барилгыг өргөтгөж 7 давхар болгож, орчин үеийн тоног төхөөрөмж аппартаар хангаснаар гуравдугаар төрөх нь 412 өрөө, 150 ортой болж хүчин чадал нь гурав дахин нэмэгдэж, ачаалал ихтэй үед орны тоогоо 100-гаар нэмэгдүүлэх боломжтой болжээ. Харин “Өргөө” амаржих газар буюу нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэгийг өргөтгөснөөр 150 ортой болж, 100 орыг нь эмэгтэйчүүд, 50 орыг нь нярайд зориулан тохижуулжээ.
Төрөх эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлжээ | ||
Үзсэн: 1071 | Mongolian National Broadcaster |