Шууд Chart

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 42 удаа хуралджээ

2016-06-17 12:16:27

2012 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал  2012 оны долоодугаар сарын 9-нд анхны хурлаа хийж өнгөрсөн хугацаанд нийт 42 удаа хуралдаж 125 асуудлыг хэлэлцэн баталсан байна.  

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 87 удаа хуралдаж 870 асуудлыг хэлэлцэн баталжээ.  Өнгөрсөн дөрвөн жилд Нийслэлийн ИТХ нь нийслэлийн иргэдийн ая тухтай, аюулгүй орчин, нөхцөлд амьдрах бололцоог хангах, хотын зам тээвэр, дэд бүтцийг сайжруулах,  гэр хорооллыг дахин төлөвлөж, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хөтөлбөр боловсруулах, тодорхой зорилтот бүлгийг дэмжих, төрийн үйлчилгээг орчин үеийн жишигт нийцүүлэн, хөнгөн шуурхай хүргэхэд чиглэсэн хэд хэдэн томоохон тогтоол шийдвэрүүдийг батлан гаргасан байна.


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 42 удаа хуралджээ  
Үзсэн: 1014 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй