Шууд Chart

Амьд хөгжмийн “Playtime-2016” наадам Монгол Шилтгээнд болно

2016-06-20 10:38:46

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн наадмыг 3 дахь жилдээ  Гацуурт тосгоны Монгол Шилтгээнд зохион байгуулахаар болсон.

Наадам энэ сарын  24, 25, 26 –ны өдөр  болох бөгөөд наадамд зориулан Монголын хүүхдийн ордноос  өглөөний 09:00 цагаас эхлэн үнэ төлбөргүй автобус үйлчлэх юм байна.  

 “Playtime-2016” наадамд Шведийн дэлхийд алдартай “The Radio Dept” болон Японы “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”, Францын “Charles Baptise”, Сингапурын “Annajudgeapril”, ОХУ-ын “Slackers”, БНСУ-ын “Shenanigans”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “9596” Финландийн “Catself” зэрэг гадаадын амьд хөгжмийн 10 хамтлаг болон “Нисванис”, “The Lemons”, “Аясын салхи”, “UFO” зэрэг үндэсний шилдэг 25 амьд хөгжмийн хамтлаг дуучид оролцонр. Түүнчлэн 20 гаруй DJ бүтээлийг “Playtime”, “Шинэ Давалгаа” тайзаар дамжуулан хүргэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж  байгаа юм байна.


Амьд хөгжмийн “Playtime-2016” наадам Монгол Шилтгээнд болно  
Үзсэн: 1872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй