Шууд Chart

Нийслэлд концессоор бүтээн байгуулалт хийх компаниудтай гэрээ байгууллаа

2016-06-20 14:03:21

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 115, 116, 117, 118 дугаар тогтоолоор “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг баталж, төсөл хэрэгжүүлэгч компаниудтай концессын гэрээ байгуулахыг нийслэлийн Засаг даргад даалгасан.

Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дараах төслүүдийг гүйцэтгэх компаниудтай концессын гэрээ байгуулав. Үүнд:
  • Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастад байршилтай 83 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барих төслийг хэрэгжүүлэхээр “Үүр тээл” ХХК-тай
  • Сонгинохайрхан  дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтад байршилтай 188 дугаар цэцэрлэгийн өргөтгөл  барих төслийг хэрэгжүүлэхээр “Үүр тээл” ХХК-тай
  • “Авто тээврийн шалган бүртгэх товчоодод Мал эмнэлэг, ариун цэврийн ариутгалын пункт барих” төслийг  хэрэгжүүлэхээр “Эйч Си Пи” ХХК-тай
  • “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яргайтын богинод 1,6 км авто замын шинэчлэлт” хийх төслийг хэрэгжүүлэхээр “ХАКМС” ХХК-тай
  •  “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хуурай мухарын аманд шинээр 2 км авто зам барих” төслийг хэрэгжүүлэхээр “Оч наран” ХХК-тай
  • Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул тосгонд  байршилтай 144 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл барих төслийг хэрэгжүүлэхээр “Цонбон тоосго” ХХК-тай
  • Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооноос Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо хүртэлх нутаг дэвсгэр “Хувьсгалчдын замаас Хайлаастын зам хүртэлх 2,8 км авто зам барих” төслийг хэрэгжүүлэхээр “Рингроуд” ХХК-тай тус тус концессын гэрээ байгууллаа.

Нийслэлд концессоор бүтээн байгуулалт хийх компаниудтай гэрээ байгууллаа  
Үзсэн: 865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй