Шууд Chart

Сонгогч танд...

2016-06-21 12:05:17

2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ЛХАГВА гарагийн 7:00-22:00 цагт явагдах бөгөөд энэ өдөр бүх нийтээр амарна. Энэ өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

СОНГОГЧИЙН ЛАВЛАХ:

  • Санал авах байрныхаа хаяг болон сонгуультай холбоотой мэдээллийг “Сонгогчийн утас 1800-2800”-д холбогдон лавлана уу.
  • www.songolt2016.mn цахим хуудас, “СОНГОЛТ 2016” гар утасны аппликейшнээс өөрийн харъяалагдах тойрог, мөн тойрогт нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн жагсаалттай танилцах боломжтой.

СОНГОГЧ САНАЛ ӨГӨХ:

  • Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харъяалагдах хэсгийн санал авах байранд өөрийн биеэр очиж саналаа өгнө.
  • Сонгогч хурууны хээний мэдээллээ шалгуулан “Бүртгэлийн хуудас” авна. Бүртгэлийн хуудсаа санал авах байрны зохион байгуулагчид өгч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурж, саналын хуудас авна.
  • Санал бэлтгэх бүхээг болон саналын хуудсанд бичигдсэн санал тэмдэглэх зааврын дагуу саналаа тэмдэглэнэ.
  • Та саналаа тэмдэглэхдээ алдаагүй зөв тэмдэглэсэн эсэхээ нягталсны дараа саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид хийнэ.

Санал тоолох төхөөрөмжийн дэлгэцэнд “Таны санал амжилттай уншигдлаа” гэсэн мэдээлэл гарснаар Таны санал баталгаажна.

САНАЛЫН ХУУДАС:

  1. Улсын Их Хурлын сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ.
  2. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тооны (нэг, эсвэл хэд хэдэн) нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ.
Нийтэлсэн: Сонгууль 2016

Сонгогч танд...  
Үзсэн: 1602 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй