Шууд Chart

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саналаа өглөө

2016-06-29 14:09:52

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 12:40 цагт УИХ-ын сонгуулийн 56 дугаар тойргийн 3 дугаар хэсгийн (НИТХ-ын сонгуулийн 34 дүгээр тойрог) санал авах байранд саналаа өглөө. Санал авах тус байр нь Удирдлагын академид байрлаж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ”Нар хур тэгширсэн зуны энэ сайхан өдөр монголчууд бид Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгуулиа өгч, ирэх дөрвөн жилийнхээ өнгийг тодорхойлж, төрийн эрх барих эрхээ хэрэгжүүлж байна.

Нам, эвслүүд хуулийн дагуу сонгуулийн кампанит ажлаа амжилттай явуулж дуусгалаа. Ард иргэдийн минь сонголт мэргэн байх болтугай. Ирэх дөрвөн жилд Монгол орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе” гэж хэллээ.

Санал авах энэ байранд 2202 сонгогч санал өгөхөөс 12 цагийн байдлаар 22.4 хувь нь саналаа өгөөд байлаа.

Нийтэлсэн: Сонгууль 2016

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саналаа өглөө  
Үзсэн: 1993 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй