Шууд Chart

Ховд аймагт сонгуулийн ирц өндөр байна

2016-06-29 15:53:48

Ховд аймагт өнөөдөр усархаг бороо орж, сэрүүн байгаа ч сонгуулийн ирц өндөр байна. Орон нутгийн цагаар сонгогчид 06:00-аас эхлэн саналаа өгч, 11:00 цагийн байдлаар нийт сонгогчдын 30 гаруй хувь нь иргэний үүргээ биелүүлжээ.

Тус аймаг гурван мандаттай. Аймгийн нийт 17 суманд санал авах 92 байр ажиллаж байна. УИХ-ын болон ИТХ-ын сонгуульд намуудын ажиглагчид, олон улсын төлөөллүүд ажиллаж байна. Санал авах зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өчигдөр 1412 иргэнээс санал авах байснаас 1398 сонгогч буюу 99 хувь нь саналаа өгчээ.

Нийтэлсэн: Сонгууль 2016

Ховд аймагт сонгуулийн ирц өндөр байна   
Үзсэн: 1929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй