Шууд Chart

Орхон аймагт өнөөдөр нам, бие даагчдын сурталчилгаа явагджээ

2016-06-29 16:18:52

Орхон аймгийн сонгуулийн хорооноос 12:00 цагийн байдлаар сонгогчдынхоо ирцийн мэдээллийг танилцуулахад 68245 хүн нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 25.2 хувь буюу 17170 сонгогч саналаа өгчээ.

Сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэлснээс хойш тус аймгийн сонгуулийн хороонд нам, эвсэл, нэр дэвшигч, баг хороонд ажилладаг хүмүүс иргэдэд сурталчилгаа явуулж байгаа тухай гомдол ч иржээ. Иймд аймгийн сонгуулийн хорооноос дээрх гомдлыг дор бүр нь шалгаж, иргэдэд хариуг нь өгсөн байна.

Үүнээс гадна саналын хуудас хүчингүй болсон тохиолдол хэсгийн хороо бүрт гарсан гэнэ. Тодруулбал, иргэд нэгээс илүү нэр дэвшигчийн нэрийг будах,  доогуур нь зурах зэрэг үйлдэл гаргаж, саналын хуудсаа хүчингүй болгожээ. Мөн бичиг үсэггүй хэд хэдэн иргэний саналын хуудас хүчингүй болсон байна. 

Нийтэлсэн: Сонгууль 2016

Орхон аймагт өнөөдөр нам, бие даагчдын сурталчилгаа явагджээ  
Үзсэн: 1447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй