Шууд Chart

Саналаа өгөх үү, зуслан явах уу...

2016-06-29 16:26:26

Иргэн Та саналаа өгсөн үү... Өгөөгүй бол та өөрийн харъяа тойргийн сонгуулийн хэсгийн санал авах байранд өөрийн биеэр очиж саналаа өгнө үү...

    • Сонгогч та саналаа өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ очих бөгөөд гарын хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хубилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулаад сонгогчийн бүртгэлийн хуудсаа хүлээн авна. Саналаа хуудсаа хүлээн авсан сонгогчид саналын хуудас өгнө.
    • Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хамт явуулж байгаа тул сонгуулийн саналын хуудсыг нэг хуудас дээр хэвлэх бөгөөд энэ тохиолдолд тухайн сонгууль тус бүрийн саналын хуудсыг бие даасан байдлаар ойлгоно.
    • Сонгогч та саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ холбогдох зааврын дагуу тэмдэглэгээг хийнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.
    • Сонгогч нь нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгосон нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг сонгож зааврын дагуу дүрсийг дүүргэн будсан тэмдэглэлээг хийнэ.
    • Сонгогч дээр дурьдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.
    • Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжийг хуулиар олгожээ.
    • Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болдог.
    • Сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан, ажиглагч нь итгэмжлэгдсэн хүн байж болохгүй...

  • Иргэний үүргээ ухамсарлан сонгуульдаа идэвхитэй оролцохыг уншигч та бүхэндээ уриалж байна. Та иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн, хүчинтэй хугацаа нь дууссан байгаа бол сонгуулиа өгч чадахгүй нь гэж бодох хэрэггүй. Учир нь та үнэмлэхгүй байсан ч саналаа өгөх боломжоор хангагдсан.
  • Улсын бүртгэл статистикийн газрын албан тушаалтнаас тодруулахад “Иргэний үнэмлэхгүй ч саналаа өгөх боломжтой. Учир нь санал авах байруудад сонгогчдын нэрсийг бүртгүүлсэн бөгөөд хурууны хээгээ уншуулан тус сонгогчийн нэр гарч ирсэн тохиолдолд саналаа өгөх боломжтой” гэлээ.
  • Харин шилжилт хөдөлгөөн хийсэн иргэн заавал иргэний цахим үнэмлэхтэй байж саналаа өгөх шаардлагатай юм байна.
Нийтэлсэн: Сонгууль 2016

Саналаа өгөх үү, зуслан явах уу...  
Үзсэн: 1967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй