Шууд Chart

Сонгинохайрхан дүүргийн иргэд хууль бус үйлдэл гаргажээ

2016-06-29 16:45:00

Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар тойрогт УИХ-д зургаа, НИТХ-д дөрвөн хүн нэр дэвшиж байгаа. Тус тойргийн наймдугаар хэсэгт 15:00 цагийн байдлаар сонгогчдын зүгээс ямар нэгэн асуудал гаргаагүй ч ажиглагчдын хувьд хуульд заасан зарим зүйлийг зөрчсөн байна. Тодруулбал, гар утсаар ярих, мессеж бичих, гарч явах зэрэг үйлдэл гаргаснаар хууль хяналтын байгууллагад хандахад хүргэжээ.

Нийслэлийн иргэний бүртгэлээс ирсэн нэрсийн жагсаалтад дээрх тойрогт 2175 хүн санал өгөх ёстой ч шилжилт хөдөлгөөн хийсэн, түр саатуулагдсан зэрэг шалтгаанаар 2020 хүн санал өгөх юм байна.  

Тус тойрогт мэдээлэл технологийн албанаас нэг даамал, иргэний бүртгэлийн итгэмжилсэн хоёр ажилтан, зохион байгуулагч зургаа, ахлах зохион байгуулагч болон цагдаагийн ажилтан нэг ажиллаж байна.

Мөн энэ хэсэгт өчигдөр зөөврийн саналын хайрцгаар сонгууль өгөх 15 хүн хүсэлтээ ирүүлснээс 13 нь саналаа өгчээ.

Нийтэлсэн: Сонгууль 2016

Сонгинохайрхан дүүргийн иргэд хууль бус үйлдэл гаргажээ  
Үзсэн: 1621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй