Шууд Chart

Гурван нэр дэвшигчийг буцааж татах хүсэлт иржээ

2016-06-29 18:37:20

2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль үргэлжилж байна. 17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд 55 хувьтай байна. Сонгуулийн ирц болон бусад асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооноос дөнгөж сая мэдээлэл хийлээ.

СЕХ-д  нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах гурван хүсэлт ирсэн байна. Тодруулбал, 28 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшигч М.Оюунсайхан сурталчилгааны нэвтрүүлэг хийхдээ шашны холбогдолтой авиа, зураг хэрэглэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон байна. Харин нэр дэвшигч өөрөө шүүхэд давж заалдахгүй, торгуулиа төлсөн гэсэн мэдээллийг СЕХ-д өгчээ. Тиймээс СЕХ-ноос түүний нэрийг хасах шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн Д.Оюунхоролын шадар туслах Н.Энхзаяа сонгуулийн сурталчилгааны явцад мөнгө тараахыг хориглох заалтыг зөрчсөн гэсэн шийдвэрийг Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс гаргасан байна. Харин Н.Энхзаяа шүүхийн шийдвэрээ гар дээрээ хүлээж аваагүй, хүлээж авсныхаа дараа давж заалдана гэсэн байна. Тиймээс СЕХ энэ асуудлыг хойшлуулжээ.

Үүний адилаар 14 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн Х.Болорчулууныг сурталчилгааны самбар байрлуулах ёсгүй газар байрлуулсан гэсэн мэдээллийн дагуу шүүхийн шийдвэр гарсан ч давж заалдана гэсэн учраас СЕХ мөн хойшлуулжээ.

Нийтэлсэн: Сонгууль 2016

Гурван нэр дэвшигчийг буцааж татах хүсэлт иржээ  
Үзсэн: 2338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй