Шууд Chart

О.Мөнхзаяа: 41-51 насныхан сонгуульд идэвхтэй оролцож байна

2016-06-29 21:27:19

Баянгол дүүргийн 70 дугаар тойргийн 2 дугаар хэсгийн сонгуулийн хороо “Сэтгэмж” цогцолбор сургууль дээр байрлаж байна. Тус хороонд нийтдээ 2184 хүн санал өгөх ёстойгоос 20.00 цагийн байдлаар 1262 буюу 62.4 хүн саналаа өгчээ. Бид хэсгийн хорооны зохион байгуулагч О.Мөнхзаяагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Хамгийн эхний сонгогч хэдэн цагт саналаа өгөв. Санал хураалт дуусахад тун бага хугацаа үлдсэн байгаа энэ үед ачаалал хэр байна?

-Өглөө 07.25 минутад хамгийн эхний сонгогч саналаа өгсөн. Ер нь өглөөнөөс хойш ердөөсөө хүн тасарсангүй. Одоо харьцангуй ачаалалтай болох байх. Иргэдийн хувьд энэ жил их идэвхтэй байна.

Бидний хувьд сонгуулийн ажилтнууд учраас ахмад настнуудад яаж бөглөх чиглэлийг өгөхөөс өөрсдөө оролцох боломж байхгүй. Гэтэл ахмад настангууд маань итгэмжлэгдсэн төлөөлөгчгүй ганцаараа ирээд саналын хуудсыг буруугаар бөглөх асуудал гарч байгаа.

-Зарим хэсгийн хороодод иргэд саналын хуудас бөглөх дээрээ их будилж байна гэсэн. Танай хэсгийн хороонд ийм асуудал гарав уу?

-Өглөөнөөс өнөөг хүртэл нийт 17 хүн дахин саналын хуудас авсан. Тэр хүмүүсийн ихэнх нь ахмад настай хүмүүс. Зөрчлийн ихэнх нь мандатын тоогоо хэтрүүлж бөглөсөн байсан. Бидний хувьд сонгуулийн ажилтнууд учраас ахмад настнуудад яаж бөглөх чиглэлийг өгөхөөс өөрсдөө оролцох боломж байхгүй. Гэтэл ахмад настангууд маань итгэмжлэгдсэн төлөөлөгчгүй ганцаараа ирээд саналын хуудсыг буруугаар бөглөх асуудал гарч байгаа. Бид зөрчлийг илрүүлээд дахин хуудас өгсөн. Хоёрдахь удаагаа саналын хуудсаа хүчингүй болгосон тохиолдол гарсангүй.

Түүнээс харж байхад 41-51 насныхан хамгийн их идэвхтэй байгаа бол 18-25 насныхан харьцангүй идэвх сул байна.

-Сонгууль өгч буй хүмүүсийн насны хувьд авч үзвэл хэдэн насныхан илүү идэвхтэй байна?

-Иргэний бүртгэлийн автомат машин дээр иргэдийн насны хязгаар, хүйс гарч ирж байгаа. Түүнээс харж байхад 41-51 насныхан хамгийн их идэвхтэй байгаа бол 18-25 насныхан харьцангүй идэвх сул байна.

-Сонгогчдын хурууг уншихгүй байгаа гэх зөрчлүүд илэрч байна. Танайд ийм зөрчил хэр гарав?

-Хуруугаар уншихгүй, регистерээр уншуулсан 12 тохиолдол гарсан. Ажиглагчдын зүгээс “Яагаад дэлгэц дээр зураг нь гарахгүй байхад бүртгээд байгаа юм бэ” гэх асуудлыг тавьж байна. Бидний хувьд бол СЕХ-оос өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байгаа. Тэрхүү чиглэлд тухайн сонгогч хүнд хөдөлмөр эрхэлдэг, ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй /хуруугүй, гаргүй/ хүмүүс байх юм бол хуруу уншихгүй байх тохиолдол гарна. Тийм учраас иргэний үнэмлэхийг шалгаад, регистерийн дугаараар нь тулгаад саналыг өгүүлэх ёстой гэсэн байдаг. Яг тэр журмынхаа дагуу ажиллаж байна.

Огт хараагүй буюу хүнд хэлбэрийн харааны бэрхшээлтэй хүмүүс итгэмжлэгдсэн төлөөлөгчтэйгөө ирэх ёстой.

-Харааны бэрхшээлтэй сонгогчид хэсгийн хороон дээрээ яаж санал өгөх боломжтой вэ?

-Огт хараагүй буюу хүнд хэлбэрийн харааны бэрхшээлтэй хүмүүс итгэмжлэгдсэн төлөөлөгчтэйгөө ирэх ёстой. Харин харааны шил зүүгээд аль эсвэл томруулдаг шил ашиглахад харах боломжтой хүмүүст бол зохих нөхцлөөр нь хангаж ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: Сонгууль 2016

О.Мөнхзаяа: 41-51 насныхан сонгуульд идэвхтэй оролцож байна  
Үзсэн: 2749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй