Шууд Chart

Сонгуулийн дүнг танилцуулж байна

2016-06-29 22:15:09

2016 оны УИХ-ын болон аймаг нийслэлийн ИТХ-ын хурлын сонгуулийн санал хураалт өнөө өглөө 07:00 цагаас эхэлж 22:00 цагт дууслаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 498, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 2.288 нийт 2.786 нэр дэвшигч өрсөлдсөн. Харин 1.911.047 сонгогч саналаа өгөхөөр бүртгэгдсэн байсан юм. 

Сонгуулийн санал хураалтын ирц 17:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 55 хувьтай байсан бол 20 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 61.3 хувийн ирцтэй байлаа. Одоогийн байдлаар сонгуулийн хэсгийн хороод албан ёсоор санал авах ажлыг зогсоосон байна. Мөн автомат машин 22:00 цагт зогсож байгаа юм. Хэсгийн хороод саналын хуудасныхаа зарцуулалтын тайланг хянаад саналыг тоолох аж. Үүнийхээ дараа сонгуулийн дүнг СЕХ-руу явуулах юм байна.

Сонгуулийн үр дүнгийн эхний мэдээлэл 22:00 цагтаа багтаж ирэх аж. Харин алслагдсан аймгуудын дүн дөрвөөс дээш цагийн хугацаанд багтан ирж магадгүй гэж СЕХ-оос мэдэгдлээ. Мөн зарим аймгуудаар бороо их орсон учраас сүлжээ ороогүй сумдаас ирж байгаа мэдээ оройтох магадлалтай гэдгийг хэллээ.

Харин одооийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороон дээр автомат машинд уншигдаж байгаа саналын хуудасны дүнг шууд үзүүлж байгаа юм. Учир нь өмнөх жилүүдэд автомат машинаар санал уншуулж байж дүн нь удаан гардаг гэх мэт шүүмжлэл гардаг байсан учир ийнхүү шууд дамжуулж байгаа ажээ.

Та бүхэн явцын мэдээг дараах линкээр шууд үзээрэй.

http://www.mnb.mn/live/tv2

 

Нийтэлсэн: Сонгууль 2016

Сонгуулийн дүнг танилцуулж байна  
Үзсэн: 3395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй