Шууд Chart

МАН 63 суудал авлаа

2016-06-30 00:55:06

 2016 оны УИХ-ын болон аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн мэдээллээр одоогоор МАН-63, АН-11, МАХН-1, Бие даагч-1 суудал аваад байна. УИХ-д 39 ба түүнээс дээш суудал авсан тохиолдолд олонхи болдог. Тиймээс 63 суудал авсан МАН-ыг үнэмлэхүй ялалт байгуулсан гэж болох юм.

00:00 цагийн байдлаар аймгуудын хэмжээнд санал өгсөн иргэдийн ирц 70 гаруй хувьтай байсан бол нийслэлийн хэмжээнд ирц 68 хувьтай байлаа. Санал хураалтын сүүлчийн дүн хэзээ гарч дуусахыг Сонгуулийн ерөнхий хорооноос хэлэх боломжгүй гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлсэн. Учир нь баруун аймгуудаар их хэмжээний бороо орж байгаа учраас сүлжээ унах, сүлжээгүй сумдаас мэдээлэл ирэхэд удаж байгаа ажээ.

Нэмж мэдээлэхэд, энэ удаагийн сонгуульд нийт 2450 санал тоолох машин ажилласан байна. Сонгуулийн ерөнхий хороонд нийт 2500 автомат машин байдаг ч 50-г нөөцөнд байлгажээ. Санал хураалтын нэгдсэн дүн мэдээний талаарх дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.

Нийтэлсэн: Сонгууль 2016

МАН 63 суудал авлаа  
Үзсэн: 3139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй