
Барилгын өндөр давхраас хүн унах гэж байна гэсэн дуудлагын дийлэнх нь хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд байдаг. Өнгөрсөн амралтын өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 17 байрны цонхоор хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн албан хаагчид тус байранд очиход хоёр настай хүүхэд цонхон дээр гарсан байсныг аюулгүй болгож амь насыг нь авран хамгаалсан байна.
Мөн Сүхбаатар дүүргийн 10 хороо 48 дугаар байрны цахилгаан шатанд хүүхдүүд гацсан байна гэсэн дуудлагын дагуу аврах шуурхай салбарын албан хаагчдыг очиход 5-11 насны 3 хүүхэд цахилгаан шатанд 1 цаг орчим гацсан байсныг гаргасан байна.
Иймд иргэд та бүхнийг ахуйн ослоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна | ||
Үзсэн: 1616 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.