
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн долоо дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг долоодугаар сарын дөрөвний өдөр буюу ирэх даваа гарагт 11:00 цагаас хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцүүлэхээр шийлвэрлэв. Үүнд:
- Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
- Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
- Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан даваа гарагт болно | ||
Үзсэн: 1426 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.