
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл захирамж гаргаrж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Туул голын эргийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанд 28 га газарт амралт зугаалгын бүс байгуулах зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон.
Газар эзэмших эрх олгосон Захирагчийн Ажлын албатай холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ.
Дээрх газарт мөрдөж буй архигүй цэнгээний газар ажиллуулах журмын дагуу хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, хэв журмыг сахиулж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар болон Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт тус тус даалгасан байна.
Туул голын эрэг дагуу амралт зугаалгын бүс байгуулна | ||
Үзсэн: 1825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.