Шууд Chart

ӨНӨӨДӨР: Ардчилсан намын шинэчлэлийн түр хорооноос мэдэгдэл хийнэ

2016-07-04 09:32:11

Автотээврийн үндэсний төв

11.00 цагт: Авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээвэрлэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл өгнө. Утас: 86063600, 99994565


Монголын хөрөнгийн бирж

11.00 цагт: Багануур ХК-ийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих үйл ажиллагаа болно.


Хангарди ордон

11.00 цагт: Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.  Утас: 9666553 325044


"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11.00 цагт: УИХ-ын 18 дугаар тойрогт гарсан сонгуулийн ноцтой зөрчил, СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй холбоотой асуудлаар Завхан аймгийн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.


Зэвсэгт Хүчний жанжин штаб

11.00 цагт: Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны 10 тамирчин олимпид оролцох эрхээ авсан бөгөөд удахгүй Бразилыг зорих гэж байгаатай холбогдуулан Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа тэргүүтэй "Алдар"-ын тамирчдад амжилт хүсч, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа  ЗХЖШ-ын гадаа болно.  Утас: 99121715, 99121609


“Өдрийн сонин”-ы байр

12.00 цагт: Төрийн ордонд долоодугаар сарын 8-нд болох Монгол, Германы улстөрч залуусын анхдугаар чуулга уулзалт болохтой холбогдуулан Ханнс Зайделийн сан, Герман, Монголын хамтарсан “Отгонбаяр” сан, Бавари мужийн CSU намын Айхах Фриэдбэрг дэх намын залуучуудын холбооны төлөөлөгчид хэвлэлийн хурал хийх гэж байна. Хэвлэлийн хурал “Асуух эрхийн танхим”-д болно. Утас: 91004353, 88118481


Ардчилсан нам

12.00 цагт: Ардчилсан намын шинэчлэлийн түр хорооноос мэдэгдэл хийнэ. 

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: Ардчилсан намын шинэчлэлийн түр хорооноос мэдэгдэл хийнэ  
Үзсэн: 1543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй