Шууд Chart

ӨНӨӨДӨР: АТГ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа

2016-07-06 09:09:46

Улаанбаатар зочид буудал

09.00 цагт: "Байгаль орчин, эдийн засгийн данс байгуулах чадавхийг бэхжүүлэх нь" төслийн нээлтийн семинар "Номын хүрээ" хурлын танхимд эхэлнэ. Хуралд "Азийн Хөгжлийн Банк"-ны Байгаль орчны ахлах мэргэжилтэн болон олон улсын зөвлөхүүд оролцоно.


Улаанбаатар хотын цагдаагийн газар

11.00 цагт: Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ой, АСЕМ-ын уулзалтын үеэр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Утас:91002777


Монголын Үндэсний Музей

11.00 цагт: "Монгол адууны өв соёл" үзэсгэлэнгийн нээлт болно.


Хангарди ордон

11.00 цагт: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 99666553


Авлигатай тэмцэх газар

11.00 цагт: АТГ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар 2016 оны эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар мэдээлнэ.


АСЕМ-ын Мэдээллийн төв

11.00 цагт: АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлэх гадаад, дотоодын зорчигчдыг үдэж, угтах үйлчилгээг хэрхэн зохион байгуулах талаар холбогдох албаны хүмүүс дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.  Утас: 99090339, 91615500


Пума Империал зочид буудал

12.00 цагт: Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлөөс эрүүл мэндийн салбарыг удирдах төрийн сайд сонгогдох гэж байгаатай холбогдуулан нийт өвчтөнүүдийн өмнөөс өөрсдийн үзэл бодол, хүсэлтээ илэрхийлэх хэвлэлийн хурлыг зарлаж байна. Утас: 99276911


"Монгол ньюс" мэдээллийн төв

12.30 цагт: Увс аймгийн Ардчилсан намаас Сонгуулийн будлиантай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал болно.


МХБХ

13.00 цагт: Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Макао, Тайвань, Умард Марианы арал гэсэн гурван улстай өрсөлдсөн Монголын шигшээ баг тус тэмцээнд хэрхэн оролцсон талаар мдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно.


Тусгаар тогтнолын ордон

14.00 цагт: Мэргэшсэн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол болно.


Гадаад хэргийн яам

14.00 цагт: ГХЯ-ны "Мэдээллийн цаг" хурал Зөвшилцөл танхимд болно. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болохтой холбогдуулан манай улсад олон улс орны төрийн удирдлагууд айлчлах юм.  Утас: 88080619

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: АТГ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа  
Үзсэн: 2164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй