Шууд Chart

Татварын шинэчлэлт нь төсвийн алдагдлыг нөхөх зорилгогүй

2013-10-14 06:22:29

Сүүлийн үед татвар олон нэр төрлөөр нэмэгдэж, улсын төсвийн орлогын алдагдлыг татвар нэмэх замаар нөхөх тухай  яригдах болов. Сангийн дэд сайд С. Пүрэв хэвлэлийн бага хурал хийлгэж,  татварын шинэчлэлтийн хоёрдахь шатны хүрээнд хийхээр төлөвлөж байгаа ажлаа танилцууллаа.  Түүний УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа татварын хуулийн өөрчлөлт нь 2014 оны улсын төсөвтэй холбоогүйг хэлээд хууль  батлагдсан тохиолдолд 2015 оноос хэрэгжиж эхэлнэ  гэлээ.

Монгол улс татварын шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш улс орны нийгмийн харилцаа, эдийн засгийн цар хүрээ ихээхэн өөрчлөгдсөнтэй  уялдуулан татварын шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай болсон.

Өнөөдөр мөрдөгдөн 24 хуулиар зохицуулагдаж байгаа татварын харилцааг 13 хуулиар зохицуулдаг болгох, татварын хуулинд байгаа ойлгомжгүй, санаа давхацсан заалтуудыг цэгцэлж, нэг мөр болгох чиглэлээр хуулийн шинэчлэлт хийж байна.

Хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж урамшуулах  чиглэлээр   борлуулалтын жилийн орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс доош байвал төлсөн татварын 90 хувийг буцаан олгох, НӨАТ-ын босгыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх, алдагдал тооцох хугацааг хойшлуулах зэрэг шинэчлэлт хийж байна.

Далд эдийн засгийг бууруулахын тулд НӨАТ-ын  тодорхой хувийг иргэдэд буцаан олгож болох юм. Татварын албаны үйлчилгээг сайжруулж татварыг цахим хэлбэрээр тайлагнах, бэлэн болон бэлэн бус төлбөр тооцоог бүртгэлжүүлэх, техникийн хангамж сүлжээг сайжруулах замаар татварын тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх  шинэчлэлийг хийж байна  гэж Сангийн дэд сайд хэллээ.


Татварын шинэчлэлт нь төсвийн алдагдлыг нөхөх зорилгогүй  
Үзсэн: 935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй