Шууд Chart

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2016.07.11/

2016-07-11 10:18:01

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2016.07.11/

08.00-11.40 цагт: Азарганы уралдаан /Хүй долоон худагт/

09.30 цагт: Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн  рүү залах  ёслол.  /Тусгай хөтөлбөрөөр/

10.00 цагт: Шагайн харвааны хагас шигшээ харваа /Шагайн асарт/

11.00 цагт: Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.

11.10 цагт: Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810,  Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж, Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

11.20 цагт: Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

11.30 цагт: Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа /Шагайн асарт/

12.00-16.10 цагт: Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

12.30 цагт: Шагайн харвааны хагас шигшээ харваа /Шагайн асарт/

13.30-14.00 цагт: Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа /Сурын талбайд/

13.30-16.00 цагт:  Хүүхдийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

14.00 цагт: Хүй долоон худгийн  наадмын нээлтийн ажиллагаа /Хүй долоон худагт/

14.00-17.00 цагт: Их насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/

14.30-16.30 цагт: Үндэсний сурын  хана харвааны адаг өрөг /Сурын талбайд/

16.20-18.00 цагт:  Хүүхдийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.20-19.30 цагт: Хүчит бөхийн  барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.30-20.00 цагт: Үндэсний сурын  хасаа харвааны эхэн өрөг /Сурын талбайд/

20.00-23.00 цагт: Улаанбаатарын үдэш “Эх орноо магтан дуулъя” урлагийн тоглолт /Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд/

23.00 цагт: Баяр наадмын ёслолын буудлага /Их эзэн Чингис хааны  талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим/

Нийтэлсэн: Web admin

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2016.07.11/  
Үзсэн: 6265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй