Шууд Chart

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна

2016-07-12 18:48:12

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж, хүчит эрчүүд мэх уралдуулан, хүчийг үзэн барилдаж байна.

Одоогоор Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга С.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын аварга Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын арслан Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Д.Оюунболд, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын гарьд Б.Гончигдамба, Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнх, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан С.Санжаадамба, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын харцага Б.Пүрэвсайхан нар зургаа даваад байна.

Мөн Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Т.Баасанхүү аймгийн арслан Д.Амарсайханаар, шинээр улсын начин цолны болзол хангасан Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Д.Бат-Эрдэнэ улсын гарьд Н.Ганбаатараар, шинээр улсын начин цолны болзол хангасан Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Өлзий аймгийн арслан Д.Анараар тус тус зургаа давж, Улсын Харцага цолны болзол хангалаа.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва аймгийн арслан Б.Чимэдвандангаар, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн арслан Х.Гантулга улсын начин Л.Цэрэнтогтохоор, шинээр улсын начин цолны болзол хангаад байгаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Н.Жаргалбаяр аймгийн арслан Ч.Хөхчирэнгэрээр тус тус зургаа давж, Улсын Харцага цолны болзол хангаад байна.

Нийтэлсэн: Монгол наадам 2016

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна  
Үзсэн: 1654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй