Шууд Chart

Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийг Эрдмийн хөтөч-58” цогцолбор сургууль болгон өөрчиллөө

2016-07-18 10:53:02

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 сарын 30-ны  өдөр  “Цогцолбор сургууль болгон өөрчлөн зохион байгуулах тухай” А/556 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжийн дагуу боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачуудын амьдарч байгаа орчин, хамрагдах хүрээ, сургуулийн онцлогийг харгалзан Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2016 оны 1/5145 дугаар албан бичиг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн санал хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийг “Эрдмийн  хөтөч-58” цогцолбор сургууль гэж  нэрийг өөрчиллөө.

Сургуулийн ангилал өөрчлөгдсөнтэй холбогдуулан сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгосон байна.


Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийг Эрдмийн хөтөч-58” цогцолбор сургууль болгон өөрчиллөө  
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй