Шууд Chart

Дэлхийд алдартай "Бөглөө онгойлгогч"

2016-07-19 11:01:12

Бид уншигч та бүхэнд БНХАУ-ын худалдааны төв  болох Шанхай хотын Пудонд сүндэрлэж буй Дэлхийн санхүүгийн төвийн барилгын талаар товч мэдээлэл өгөх гэж байна.

Хятад, Хонгконгийн банк мөн Япон улсын санхүүжилтээр 1997 оноос эхлэн баригдаж, 2008 оны наймдугаар сарын 28-нд  ашиглалтад орсон 492 метр өндөр, 101 давхар бүхий энэхүү барилга нь ард олны дунд "Бөглөө онгойлгогч" нэрээрээ алдаршсан аж. Учир нь тус барилга нь холоос харахад босгоод тавьчихсан бөглөө онгойлгогчтой нэн төстэй харагддаг байна.

Барилгын загварыг анх гаргахдаа дугуй нүхэн хэлбэртэй хийсэн боловч Хятадууд үүнийг Японы төрийн далбаа дээрх мандаж буй нар шиг харагдаж байна гэж бага зэрэг эсэргүүцэлтэй тулгарснаар анхны загварыг өөрчилж одоогийнх шиг тэгш өнцөг хэлбэр бүхий нүхэн оройтой барьжээ. Тарапец хэлбэртэй энэ нүхэн загвар нь ган болон хатуу бетоноор хийгдсэн нь хүчтэй салхи, шуурганд барилгыг ганхашгүй бат суурьтай байлгахад нөлөө үзүүлдэг гэнэ.

Хотыг харахыг хүссэн жуулчин 94 давхар буюу 423 метрийн өндөрт гарч болно. Түүнээс гадна хоёр дахь хэсэг болох 97 дахь давхар буюу 439 метрийн өндөрт гарч болох юм. Харин та хамгийн өндөр дээрээс хотыг харахыг хүсвэл 100 дахь давхар болох 474 метрт гарч Шанхай хотын хөгжил, сайхан бүхнийг харж болно.

Давхруудад түргэн хүргэх 31 цахилгаан шаттайгаас гадна 33 урсдаг шаттай. Шанхайд очвол хамгийн түрүүнд үзэх газруудын нэг бол яахын аргагүй энэ сүрлэг өндөр байшин юм. Энэхүү цамхагт олон төрлийн үйлчилгээ явагддаг бөгөөд албан байгууллага, зочид буудал, уулзалтын танхимаас гадна хотыг бүхэлд нь харж болох өндөр дээвэртэй, доод давхруудад үйлчилгээний газар, дэлгүүр болон ресторан байрлах энэ барилга гадаадын жуулчид гэлтгүй дотоодын иргэдийн  байнга очих дуртай газруудын нэг.

Нэгэн сонирхолтой баримтыг дурдахад, 2007 оны наймдугаар сард барилгад гал гарч 40 дэх давхрыг бүхэлд нь хамарснаас цагийн дараа гадагшаа олгойдох утаа тод харагдаж эхэлсэн байна. Галыг  унтраах арга хэмжээ тэр дор нь авсан бөгөөд ямар ч хүн эрсдэж гэмтээгүй аж. Гал гарсан шалтгаан нь одоог хүртэл тодорхойгүй байгаа гэдэг.

3

Нийтэлсэн: Web admin

Дэлхийд алдартай "Бөглөө онгойлгогч"  
Үзсэн: 3681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
hi [203.169.48.xxx] 2016-07-19 15:48
yaj ingej bariad bdiin bee gaihamshig
tst [202.21.100.xxx] 2016-07-21 18:45
tst

Бидэнтэй нэгдээрэй