
Цахилгаан эрчим хүчний http://my.tog.mn/ цахим үйлчилгээг хэрэглэгчдэд таниулах, ашиглалтыг нэмэгдүүлэх, үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, цаг алдалгүй хүргэх зорилгоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ /УБЦТС/ ТӨХК-иас цахим үйлчилгээг ашигладаг хэрэглэгчдийнхээ дунд урамшууллын аян зарлажээ. Аян 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилэх юм байна.
Энэхүү аянд УБЦТС ТӨХК-ийн бүх хэрэглэгч оролцох боломжтой бөгөөд цахилгаан эрчим хүчний http://my.tog.mn/ цахим үйлчилгээг ашигладаг хэрэглэгч өөрийн танилуудаа энэ системд урих ба уригдсан танил нь системд бүртгүүлсэн тохиолдолд урьсан хэрэглэгч нь урамшууллын 1, ашигласан тохиолдолд 2 оноо авах байдлаар урамшуулалд орох юм. Урамшуулал авч эхлэх босго оноо 30 байх бөгөөд босго оноогоо давсан хэрэглэгчдийн 1 оноог 500 төгрөг, 2 оноог 1000 төгрөгөөр тооцно гэж УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.
Оролцогчдын цуглуулсан оноонд тохирох мөнгөн урамшууллыг аянд хамрагдах сар бүрийн 20-нд тооцож, 23-ны өдрийн дотор http://my.tog.mn/ -д бүртгүүлсэн данс руу нь шилжүүлж, олгох юм байна.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас урамшууллын аян зарлажээ | ||
Үзсэн: 996 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.