Шууд Chart

"Даншиг наадам-Хүрээ цам" наадам 8 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд болно

2016-07-20 13:41:31

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын “Даншиг наадам-Хүрээ цам” наадам зохион байгуулах тухай  А/587 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг өнгөрсөн оноос зохион байгуулсан.

 “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг 8 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд болох тус наадам уламжлал ёсоор Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд  нийт ард иргэдийнхээ амар амгалан, сайн сайхны төлөө 500 ламын  уншлагаар эхлэх бөгөөд Очирваань бурхны тахилга,  Монгол цамын ёслол, Унзад лам нарын тэмцээн, Эрийн гурван наадмаар "Хүй долоон худаг"-т үргэлжлэх юм.

Мөн энэ үеэр "Уул усны домог" 350 уран нугараачийн үзүүлбэрийг толилуулахаар бэлтгэж байна.


"Даншиг наадам-Хүрээ цам" наадам 8 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд болно  
Үзсэн: 1312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.40.xxx] 2016-08-08 08:23
Гортиг дотор торго дурдан өнгө алаглан бялуурсан гадна тал д ядуусын хямд зах юү ч хамаагүй борлуулах гэсэн өлсөглөн нүднүүд наранд шарагдсан бөөн цагдаа нар хаа нэг жуулчин нэртэй үүргэвчттй аялагчид 500саяаа хувааж үрсэн дарга нар энэ жилийн наадамд үрсэн 500сяаа яаж 22 тэрбум болгосоноо тайлагнахаа засаг дарга маань ард түмэндээ ил тодоор тайлагнах үлдлээ

Бидэнтэй нэгдээрэй