Шууд Chart

Чингисийн талбайд 350 уран нугараач нугарна

2016-07-21 09:33:39

НИТХ-аас баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байхаар  шийдвэрлэсэн.  Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр жуулчдад зориулан Монголын сонгодог урлагийн ноён оргил “Учиртай гурван толгой” дуурь, “Улаанбаатарын үдэш” рок поп оддын шоу тоглолт, Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам, Морин хуурын фестивал зэрэг томоохон соёл, урлагийн арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулсан юм.

Харин ирэх наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд  “Даншиг наадам-Хүрээ цам" шашин соёлын наадмыг зохион байгуулах бөгөөд энэ өдрүүдэд “Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэрийг толилуулна. Энэхүү үзүүлбэрт орон нутгаас болон нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 350 уран нугараач, шилдэг багш нар оролцож  Монголын уран нугралтыг Геннисын номонд бүртгүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.

Дэлхийд гайхагддаг монголын уран нугараачдын шилдэг үзүүлбэрийг 8 дугаар сарын 6-нд Чингис хааны нэрэмжит талбайд хүрэлцэн ирж үзэхийг урьж байна юм.


Чингисийн талбайд 350 уран нугараач нугарна  
Үзсэн: 703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй