Шууд Chart

“Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэр тоглогдоно

2016-07-25 15:25:01

НИТХ-аас баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байхаар  шийдвэрлэсэн.  Үүний нэг болгож ирэх наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд  “Даншиг наадам-Хүрээ цам" шашин соёлын наадмыг зохион байгуулах бөгөөд энэ өдрүүдэд “Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэрийг толилуулна. Энэхүү үзүүлбэрт орон нутгаас болон нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 350 уран нугараач, шилдэг багш нар оролцож  Монголын уран нугралтыг Геннисийн номонд бүртгүүлэхээр зорьж байгаа юм байна. 

Дэлхийд гайхагддаг монголын уран нугараачдын шилдэг үзүүлбэрийг наймдугаар сарын 6-нд Чингис хааны нэрэмжит талбайд хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.


“Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэр тоглогдоно  
Үзсэн: 1292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй