Шууд Chart

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар Т.Гантөмөрийг томиллоо

2016-07-25 17:27:57

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал  эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж, түүний хүсэлтийн дагуу Б.Бадралыг нийслэлийн Засаг даргын 2016 оны 7-р  сарын 22-ны өдрийн Б/136 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүний оронд  Тогмидын Гантөмөрийг  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Т.Гантөмөр нь 1959 оны 09.18-нд төрсөн. Удирдахуйн ухааны доктор (Ph.D), Хүний их эмч, Улс төр судлаач, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 1999-2004 онд Удирдлагын академи, 1997-1999 онд ТЗУХ институт, 1991-1993 онд  Улс төрийн их сургууль, 1977-1982 онд Анагаах ухааны дээд сургууль, 2001 онд МУИС- ХЗСургуулийг тус тус төгссөн.  1982 онд Сүхбаатар аймгийн Хилийн цэргийн 0146-р ангид Хүний их эмч, 1984-1985 онуудад Улсын клиникийн төв эмнэлэгт Хүний эх эмч, 1985-1987 онуудад Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалын газарт Эмчилгээ эрхлэсэн орлогч, 1987-1989 онд Ээрмэлийн үйлдвэрт Цехийн эмч, 1989-1992 онуудад Ардын армийн 022-р ангийн Эмнэлгийн албаны дарга, 1992-1995 онуудад Анагаах Ухааны дээд сургуулийн Эрүүл мэндийн ажилтан, 1995-2000 онд Нийслэлийн Монгол Ардын намын хороонд улс төрийн ажилтан, намын хорооны дэд дарга, 2000-2004 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2004-2008 онд Удирдлагын академын докторант, багш 2011-2012 онуудад Ерөнхий сайдын зөвлөх, 2008-2016 онд НИТХ-ын МАН-ын бүлгийн дэд дарга зэрэг албан тушаал хашиж байжээ.

Тэрээр  “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ын одон, “Алтан гадас” одон, Нийслэлийн “Хангарьд” одон, Боловсрол, эрүүл мэнд, хууль зүй, байгаль орчин, эдийн засгийн тэргүүний ажилтан, Төрийн захиргааны шилдэг менежер зэрэг шагналуудаар шагнуулсан  байна.


Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар Т.Гантөмөрийг томиллоо  
Үзсэн: 4086 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
1-r horolol 32 bairnii orshin suugch [182.160.3.xxx] 2017-08-14 13:09
1-r horoolol 32 buudal baruun talruugaa yavdag avtobusnii buudal shine avtobusnii shilen buudal hiisen ch huuchin avtobusniihaa saravchaa avaad ogoochee .untuulj amraagui arhichid tsuglasan baas shees unertdeg gazar bolood bna . Shine zuil hiichheed huuchin zuilee bugdiig achaad gantshan 32d uldeesen uuniigee avaad ogoocheee
Зочин [119.40.98.xxx] 2016-07-29 14:17
Hezee jinhleh uym bol

Бидэнтэй нэгдээрэй