Шууд Chart

"Хотын ногоон шийдлүүд"-2016 үзэсгэлэн болно

2016-07-28 09:27:00

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум  3 дахь “Хотуудын ногоон өсөлт-Эрчим хүчний ногоон шийдлүүд”  сэвдийн хүрээнд 2016 оны 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд  Улаанбаатар хотноо болно. Форумын хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах, байгальд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж,  байгууллага, иргэдийн бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан сурталчлах зорилгоор “Хотын ногоон шийдлүүд – 2016” үзэсгэлэнг Их Эзэн Чингис хааны  нэрэмжит талбайд зохион байгуулна. 

Энэхүү үзэсгэлэнд  50 гаруй  аж ахуйн нэгж оролцож,   Эко эрчим хүч,  Эко цахилгаан, дулаан,  Эко тээвэр,  Эко үйлдвэрлэл зэрэг сэдээр бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Үзэсгэлэнг Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд оролцохоор ирсэн төлөөлөгчид үзэж сонирхох юм байна.


"Хотын ногоон шийдлүүд"-2016 үзэсгэлэн болно  
Үзсэн: 692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй