
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам шашин-2016 шашин ”соёлын наадмыг 8 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Даншиг наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас их багтаамжийн 15 автобусыг “МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй явуулахаар боллоо. Хүй долоон худаг руу явах автобус нь 8 дугаар сарын 6-нд өглөөний 08:00 цагаас эхлэн МУБИС-аас хөдлөх бөгөөд оройн 22:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Харин 8 дугаар сарын 07-нд 07:00-22:00 цаг хүртэл үйлчилгээнд явна.
Даншиг наадмаар Хүй долоон худаг руу автобус үнэгүй явна | ||
Үзсэн: 864 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.