Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Шалган бүртгэх товчоодод хяналтын цэг ажиллана

2016-07-29 10:53:08
Error loading player: No playable sources found

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  2016 оны долдугаар сарын 24-ны өдөр Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахлаас өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/594 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар  нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах цэгийг Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар, хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүл, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг тус тус зохион байгуулж ажиллуулахыг  холбогдох газуудад даалгалаа.

Мөн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг ханган  сургалт, сурталчилгаа явуулж, эрсдэлт ажил мэргэжлийн хүмүүсийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв,мал амьтны гоц халдварт өвчний үед мэргэжлийн албадын харилцан ажиллагааны дадлага сургуулийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд зохион байгуулахыг  Засаг дарга,  Эрүүл мэндийн төвийн дарга нарт тус тус үүрэг болголоо.


Шалган бүртгэх товчоодод хяналтын цэг ажиллана  
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй