Шууд Chart

Дугуй түгжих үйлчилгээг өнөөдрөөс зогсооно

2016-08-02 13:28:12

Нийслэл хотын замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоолоор  “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг баталсан.  Энэхүү тогтоолыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “хүчин төгөлдөр бус” болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдрөөс эхлэн дугуй түгжих үйлчилгээг зогсоож байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр “Дугуй түгжих нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж, түгжрэл үүсгэж байна. Дэлхийн хотуудад дугуй түгжих үйлчилгээг явуулахдаа хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замаас холдуулж, тусгай зогсоолд хүргэсний дараа дугуйг нь түгжиж, захиргааны арга хэмжээ авдаг.

Харин нийслэл хотод дугуй нь түгжигдсэн тээврийн хэрэгслийг жолооч, цагдаа нар замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замаас гаргах  ямар ч боломжгүй байна.  

Наймдугаар сарын дундаас эхлээд хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас шүүхийн шийдвэрийн дагуу энэ үйлчилгээг зогсоох нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.


Дугуй түгжих үйлчилгээг өнөөдрөөс зогсооно  
Үзсэн: 946 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй