Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Хотын Ногоон шийдлүүд” үзэсгэлэн нээлтээ хийнэ

2016-08-03 07:23:52

"Blue Sky" цамхаг

09.00 цагт: "Эхийн сүүгээр хооллолт тогтвортой хөгжлийн тулгуур" сэдэвт шийдвэр гаргагч нарын хэлэлцүүлэг уулзалт  болно. Хурлын нээлтэд ЭМЯ-ны сайд А.Цогцэцэг, УИХ-ын зарим гишүүд оролцоно.  Утас: 88038373, 458645


НЗДТГ

10.00 цагт: Нийслэлийн Засаг даргын урилгаар Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байгаа Пусан хотын даргыг Нийслэлийн Засаг дарга С.Батболд хүлээн авч уулзана. Энэ үеэр хотууд хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэж, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй ярилцага өгнө. Утас: 325044, 88781218


УБТЗ-ийн нэгдсэн эмнэлэг

10.00 цагт: УБТЗ-ын мэргэжлийн баярыг угтаж УБТЗ-ийн нэгдсэн эмнэлгийн хамт олон ЦССҮТ-тэй хамтран "Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая" уриан дор  цусаа бэлэглэх өдөрлөг зохион байгуулна.


Чингисийн талбай

11.00 цагт: Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын хүрээнд “Хотын Ногоон шийдлүүд” үзэсгэлэнгийн албан ёсны нээлт болно. Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон форумд оролцохоор ирсэн хүндэт зочид оролцоно. Утас: 88781218, 325044

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: “Хотын Ногоон шийдлүүд” үзэсгэлэн нээлтээ хийнэ  
Үзсэн: 1566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй