Шууд Chart

Томас Бах тамирчидтай хамт байрлана

2016-08-03 11:36:36

Риогийн олимпийн хүндэт зочдын нэг, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах тамирчдын тосгонд байрлахаар болсон байна. Тэрээр олимпийн хотхон дахь дүрвэгч тамирчдын баг байрлаж буй байран дахь өөрийн өрөөний түлхүүрийг гардаж авсан даруйдаа нүүн оржээ.

Өдгөө 62 настай тэрээр туялзуур сэлэмний төрлөөр олимп болон дэлхийн аварга бөгөөд 2013 оны есдүгээр сарын 10-ны өдөр ОУОХ-ны 10 дахь ерөнхийлөгчөөр сонгогдон,  Бельгийн иргэн Жак Роггегоос уг албыг хүлээн авч ажиллаж байна.

1980-аад оноос олимпийн үйлсэд зүтгэж эхэлсэн Т.Бах 1981 онд ОУОХ-ны конгресст Герман улсын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Дараа нь буюу 1996 оноос ОУОХ-ны гишүүн, дэд ерөнхийлөгч, Герман улсын Олимпийн спортын холбооны тэргүүний албыг хашиж байсан нэгэн юм.

Рио де Жанэйро хотын өмнөд хэсгийн "Барра да Тижука" дүүрэгт орших Олимпийн тамирчдын хотхон дахь түүнийн өрөөний дээд давхарт энэ удаа олимпийн тугийн дор оролцох болсон дүрвэгсдийн баг байрлаж байгаа юм.


Нийтэлсэн: Web admin

Томас Бах тамирчидтай хамт байрлана  
Үзсэн: 2080 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй