Шууд Chart

"Токио-2020"-д спортын таван шинэ төрөл нэмэгдлээ

2016-08-04 10:04:18

Энэ өдрүүдэд Рио де Жанейрод явагдаж буй ОУОХ-ны ээлжит зөвлөгөөнөөс 2020 онд Япон Улсын нийслэл Токио хотноо болох XXX зуны олимпийн их наадмын хөтөлбөрт бейсбол, софтбол, карате, скейтборд, спорт авиралт зэрэг 5 спортыг шинээр оруулах шийдвэрийг  гаргажээ.

"Токио 2020" наадмын зохион байгуулагчдаас 2015 оны есдүгээр сард ОУОХ-нд танилцуулсан санал ийнхүү дэмжигдлээ.

Олимпийн түүхэнд нэг дор ийм олон спортыг наадмын хөтөлбөрт нэмж байгаагүй бөгөөд ингэснээр шинээр нэмэгдсэн спортууд олимпийн наадамд оролцох тамирчдын квот болон олимпийн бусад спортуудад нөлөөлөхгүй аж. Эдгээр 5 спорт нэмэгдсэнээр дэлхийн 474 гаруй тамирчдад олимпод оролцох боломж нээгдэх юм.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах энэ талаар, "Бид спортыг залуучуудад хүргэмээр байна. Тэдэнд анхаарал хандуулах асар олон сонголт бий болж байгаа учраас өнөө үед спорт сонирхох хүүхдүүд цөөрч байгаа. Токиогийн олимпийн зохион байгуулагчдын шинэ санаачилга Аженда 2020-ийн алсын бодлого, алсын хараатай сайн зохицож байгаа. Залуусын түлхүү сонирхдог эдгээр спортыг наадмын хөтөлбөрт нэмснээр Токиогийн олимп шинэ үеийнхэнд том нөлөө үзүүлнэ гэж найдаж байна" хэмээн мэдэгджээ.

Нийтэлсэн: Web admin

"Токио-2020"-д спортын таван шинэ төрөл нэмэгдлээ  
Үзсэн: 2550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.42.xxx] 2017-05-04 20:52
Ямар таван төрөл нэмэгдсэн юм бол?

Бидэнтэй нэгдээрэй