
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ХНБГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн бүс нутгийн асуудал хариуцсан захирал Рут Эрлбэктэй уулзлаа.
Уулзалтаар ХБНГУ-ын Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Нексус” төслийн талаар санал солилцож, төслийн 2 дугаар шатыг эхлүүлэх хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Төсөл нь ХБНГУ-ын Эдийн засгийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны санхүүжилтээр Ази, Номхон далайн бүс нутгийн 7 орны 12 хотод хэрэгжиж байгаа бөгөөд ус, эрчим хүч ба хүнсний хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх нөөцийн цогц менежментийг нэвтрүүлэхэд дэмжэг үзүүлэх зорилготой. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын дулааны алдагдал ихтэй угсрамал орон сууцуудыг дулаалжээ. Мөн цэцэрлэг, сургуулийн дулаалгыг сайжруулах чиглэлээр ч олон талын бодитой ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хадагтай Рут Эрлбэк хэллээ.
Нийслэлийн Засаг дарга, Төслийг үргэжлүүлэн ажил хэрэг болгоно гэдгийг цохон тэмдэглээд, төслийн 2 дугаар шатыг “Аз жаргалтай хот” хөтөлбөртэй уялдуулан, гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах судалгааг хийх, цэвэр, бохир шугамд холбох ажлыг хэрэгжүүлэх, оновчтой шийдэл олох зэрэгт хамтран ажиллахыг хүслээ. Төслийн хүрээнд бохир ус болон хатуу хог хаягдлын менежментийн салбарт шинэлэг инженерийн технологи нэвтрүүлэх, газар ашиглалт, төлөвлөлтийн стандарт, худалдан авах чадварт нийцсэн орон сууц, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах болон хотын суурьшлын төлөвлөлтийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлнэ.
Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулахад Германы “Нексус” төсөлтэй хамтарна | ||
Үзсэн: 723 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.