Шууд Chart

Рио 2016: Өнөөдөр Монголын тамирчид /хуваарь/

2016-08-06 08:19:13

Зуны олимпийн XXXI наадмын нээлтийн ажиллагаа хэдхэн мөчийн өмнө Бразилийн Рио-де-Жанейро хотод эхэллээ. Монгол Улс зуны олимпийн наадамд түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 50 тамирчнаа оролцуулж байгаа юм. Энэ өдөр олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн барилдаан, 10 м-ийн хийн урт бууны төрөл, боксын 49 кг болон 60 кг -ийн эрэгтэйчүүдийн ангиллын тэмцээн болно. Үзэгч, уншигч та бүхэнд өнөөдөр манай баг тамирчдын оролцох тэмцээний хуваарийг хүргэж байна.



Эргэн сануулахад, 60 кг-ийн жинд манай улсын тамирчин Ц.Цогтбаатар эхний тойрогт Гватемала улсын бөх Рамос Жосетэй учраа таарсан бол Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт БНСУ-ын тамирчин Jeong Bokyeong-той хүч үзэхээр болоод байгаа. Мөн олимпийн наадмын хийн урт бууны 10 метрийн дасгалын төрөлд ОУХМ Г.Нандинзаяа оролцоно.

Харин боксын 49 кг-д хүч үзэх ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д өрсөлдөх Ази тивийн болон Азийн наадмын аварга Д.Отгондалай энэ удаад эхний тойрогтоо гоц мөргөж шилдэг 16-д үлдээд байна.

ОУХМ Г.Ган-Эрдэнэ наймдугаар сарын 8-нд, ОУХМ Д.Отгондалай наймдугаар сарын 9-нд шилдэг наймд үлдэх хоёр дахь тоглолтоо тус тус хийнэ.

Нийтэлсэн: Web admin

Рио 2016: Өнөөдөр Монголын тамирчид /хуваарь/  
Үзсэн: 6971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ggg [202.21.106.xxx] 2016-08-14 01:33
Medeelel shinechleye otgondalai is togloh u
зочин [202.70.40.xxx] 2016-08-13 21:49
өдөр өдөрт нь мэдээллээ шинэчилмээр юм. өнөөдөр 13 н гэтэл 7 ноос хойш мэдээ алга
арай хэтэрнээ [103.10.21.xxx] 2016-08-13 22:19
Муулж мияална гэхэд бас ингэж болохгүй ээ. арай дэндэнэ. Эднийх харин ч олимпийг маш сайн мэдээлж байгаа. Бас шууд цаг тухай бүрт нь шууд дамжуулж байгаад баярлаж байгаа шүү.

Бидэнтэй нэгдээрэй