Шууд Chart

Монголчуудын салхийг Ж.Гантөгс хагаллаа

2016-08-06 12:26:58

"Рио 2016"-гийн салхийг хагалж Монголын баг тамирчдаас байт харвааны төрөлд Ж.Гантөгс цэц мэргэнээ сорилоо. "Самбодром" бүсэд явагдсан байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн урьдчилсан шатанд манай ОУХМ 664 оноотой 24-р байрт  эрэмбэлэгдлээ. Харваачид 70 метрийн зайнаас 6 сумаар 12 цуврал харваа хийж авсан оноогоороо 1-ээс 64-р байрт жагссан юм. 

 

Ингээд хасагдах шатны эхний даваанд манай тамирчин 41-р байрт бичигдсэн Тайландын Виттаяа Тамвонгтой харвахаар болсон. Харин урьдчилсан шатны тэргүүн байрт бичигдсэн Өмнөд Солонгосын харваач Ким Ву Жин 700 оноо авч Дэлхийн болон Олимпийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож дуулиан дэгдээсэн юм. 

 

Ж.Гантөгс 24-р байрт орохдоо 59+56+58+52+57+52+53+57+52+57+57+54 гэсэн үзүүлэлтээр 664 оноог цуглуулсан. Тэрбээр тэмцээний дараа "Салхины чиг нь эрчилсэн их эвгүй цаг агаартай байлаа. Үүнээс болж тооцоолол дээр бага зэрэг алдаа гаргасан. Эхний гурван зогсоол харин боломжийн байсан" хэмээв.

 

Энэ төрөлд нийт 64 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд даваа гарагаас хасагдах шатны өрсөлдөөн эхэлнэ. Ж.Гантөгсийн дасгалжуулагчаар Ж.Нарантуяа ажиллаж байна.

Байт харвааны ганцаарчилсан төрлийн хасагдах харваа наймдугаар сарын 8-ны өдөр болно.

 

T

Нийтэлсэн: МҮОХ

Монголчуудын салхийг Ж.Гантөгс хагаллаа  
Үзсэн: 2495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй