Шууд Chart

Рио 2016: Олимпид оролцож буй хамгийн залуу тамирчин Б.Есүй

2016-08-08 10:28:32

Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдаж буй зуны 31 дүгээр олимпийн усан сэлэлтийн өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн төрөлд Монгол Улсыг төлөөлөн Баяраагийн Есүй оролцохоор болсон билээ. Б.Есүйгийн хувьд өдгөө 16 настай бөгөөд Орхон аймгийн Орос IV сургуулийн 10б ангид суралцдаг ажээ.

Түүнийг багш, дасгалжуулагчид нь өсөх ирээдүйтэй тамирчин хэмээн тодорхойлдог. Тэрбээр усан спортоор хичээллээд 10 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаандаа Азийн наадам, Дэлхийн цом, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцон олон улсын болоод дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж байжээ.

2015 оны Сингапурт болсон олон улсын тэмцээнд оролцон өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн төрөлд 29:51 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоожээ.

Спортын мастер Б.Есүй "Хангарьд" клубт харьяалагддаг бөгөөд олимпид оролцож буй тамирчдаас хамгийн отгон нь юм.

Гаргасан амжилтууд:

-2014 онд Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс  4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль
-2015 онд  Насанд хүрэгчдийн УАШТ-ээс 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль
-2015 оны Сингапурт болсон олон улсын тэмцээнд оролцон өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн төрөлд 29:51 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоожээ.

-2016 оны тавдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 1:11.36  амжилтаар спортын мастерийн болзол хангаж, 50 метрийн өврөөр даллах төрөлд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоожээ.

Нийтэлсэн: Солонгоо

Рио 2016: Олимпид оролцож буй хамгийн залуу тамирчин Б.Есүй  
Үзсэн: 4258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
1234 [202.131.235.xxx] 2016-08-08 15:30
Yamar mundag yum ve. Sportiin ulam ih amjiltiig husej turiin dalbaagaa delhiid manduulah mundag tamirchin bolooroi

Бидэнтэй нэгдээрэй