
Улаанбаатар хотын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн энэ сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Даншиг наадам-Хүрээ цам” наадмаар олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалтыг амжилттай хийлээ.
Түүнчлэн баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 17 дуудлага, мэдээлэл хүлээн авч шалган, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан 6, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 19 этгээдийг түр саатуулж, эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 21 хүүхдийг хүлээлгэн өгч, хүүхэд төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх 6 төрлийн 773 ширхэг материалыг тарааж, TV-9 телевизийн шууд нэвтрүүлгээр мэдээлэл өгч ажилласан байна.
“Даншиг наадам-Хүрээ цам” наадмын хамгаалалтад 120 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэжээ | ||
Үзсэн: 1967 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.